Солонгос хэл, соёлын тэнхим

Солонгос хэл, соёлын тэнхим нь 1995 онд байгуулагдсан, ОУУБИС-ийн ууган тэнхим юм. Анх БСШУ-ны сайдын 1995 оны 04 сарын 18-ны өдрийн тушаалаар Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөр, 2003 оны 05 сарын 23 өдрийн 181 дугаар тушаалаар Олон улс, орон судлал-Солонгос судлал хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэлсэн.

Солонгос хэл, соёлын тэнхим нь өнөөгийн байдлаар 200 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд, ажлын дадлага туршлагатай Солонгос 5, Монгол 7 нийт 12 багш ажиллаж байна.

Тус тэнхим 2018-2019 оны хичээлийн жилд Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөрөө 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн.

Зорилго

БНСУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр нийгэмд Солонгос хэлний орчуулагч хэлмэрч, Солонгос орны талаарх мэдлэгтэй, судлах суралцах чадвартай Солонгос судлаачийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан улс орны нийгэмд зохих хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх

Зорилт
      • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмшүүлэх
      • Солонгос хэл, Солонгос орон судлал, орчуулгын зохих мэдлэгийг эзэмшүүлэх
      • Солонгосын хөрөнгө оруулалттай байгууллага, компанийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх
      • Монгол орноо гадаадын жуулчдад сурталчлан танилцуулах зохих мэдлэг олгож, хөтөч тайлбарлагчаар ажиллах суурь мэдлэгтэй болгох
      • Солонгос судлалын мэдлэгтээ үндэслэн олон улсын баг бүрэлдэхүүнд хамтран оролцож нөөц чадвараа дайчлан ажиллах чадвартай болоход нь дэмжин туслах
 
Тэнхимийн онцлог
      • Төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой
      • БНСУ-д оюутан солилцоогоор 6 сараас 1 жилийн хугацаатай суралцаж дүнгээ бүрэн дүйцүүлэх боломжтой
      • Солонгос судлалын төв, Сэжон хагдан сургалтын төвтэй хамтарч ажилладаг
      • Солонгос хэлний зуны сургалттай

Тэнхимийн хөтөлбөр дэлгэрэнгүй мэдээлэл ороогүй байна.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Instagram
Youtube