Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, солонгос хэлний багш мэргэжлээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.
Хөтөлбөрийн зорилтууд
-
-
- PEOs1: Солонгос хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэг чадварыг эзэмшсэн, солонгосын соёл, зан заншил, түүхийн талаарх ерөнхий мэдлэгтэй, төгсөж ажлын талбарт гараад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах солонгос хэлний багш бэлтгэнэ.
- PEOs2: Сурган хүмүүжүүлэх зүй, заах аргазүй, сэтгэл судлалын мэдлэг эзэмшиж, дадлагажсан итгэл, хайр, найдварыг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэнэ.
- PEOs3: Мэргэжлийн суурь зарим хичээл болон сонгон судлах хичээлээр дамжуулан орчуулгын арга зүйд суралцсан, аман болон бичгийн орчуулга хийх үндсэн арга зүйд суралцсан, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Тэнхимийн онцлог
-
-
- Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
- Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
- Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
- Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
- Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
- Оюутны тохилог дотуур байртай
- БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
- Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
- Солонгос судлалын төвтэй
- Смарт сургалтын ангитай
- Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
- БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)