Компьютер, Мэдээллийн технологийн тэнхим

1997 онд “Програм хангамж” мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхэлснээр тэнхим байгуулагдах эхлэл тавигдсан. 2007 оноос “Мэдээллийн систем”, 2009 оноос “Техник хангамж” мэргэжлээр бакалаврын, 2007 оноос “Програм хангамж” мэргэжлээр магистрын сургалт явуулж байна.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын дээд боловсролын холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн стандарт, Олон Улсын байгууллагуудаас гаргасан жишиг хөтөлбөрийн дагуу сургалтын хөтөлбөрөө тогтмол шинэчилж хэрэгжүүлэн ажлын байрны эрэлт, шаардлагыг хангасан мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх талаар арвин туршлага хуримтлуулсан.

Манай тэнхим сургалт явуулж буй мэргэжлийн хөтөлбөрүүдийг дотоод гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зорилт тавьж, энэ хүрээнд “Програм хангамж” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг 2020 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлээд байна.

Манай тэнхимээс төгсөн гарсан 700 гаруй төгсөгчид дотоодын мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ БНСУ-ын Take Systems, АНУ-ын Цахиурын хөндийн Belong Home, Uber, Dynata зэрэг гадаадын олон компаниудад ажиллаж байгаа нь манай оюутнуудад их урам зориг өгдөг.

Тэнхимийн хөтөлбөр дэлгэрэнгүй мэдээлэл ороогүй байна.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Instagram
Youtube