Оюутны алба
Оюутны алба нь анх сургууль байгуулагдах үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн. “Оюутны хөгжлийн бодлого”-ын дагуу өнөөгийн нийгэмд дээд боловсролтой мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ ёс зүй, харилцаа хандлага сайтай, эх оронч, хариуцлагатай, эрүүл чийрэг бие хүнийг төлөвшүүлэхэд үл алагчлан, тэгш хамруулах боломжийг бүрдүүлж, олон төрлийн дэмжих үйлчилгээг үр дүнтэй үзүүлдэг. Оюутны алба нь оюутныг элсэн орсноос эхлээд төгсөх хүртэлх сургалтын тэтгэлэг олгох, оюутан солилцооны хөтөлбөр, спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, даатгалд хамруулах, хувь хүний хөгжлийн сургалт семинар, лекцийг зохион байгуулах, сар бүрийн аян, өдөрлөг, цагийн ажил, ажлын байранд зуучлах, оюутанд зөвлөгөө өгөх, нийгэмд үйлчлэх зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Google Workspace
Microsoft 365
Facebook
Instagram
Youtube